Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгууллаа

ikon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны /ХЗДХЯ/ Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс Захиргааны ерөнхий хуулиар Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтад яам, агентлагийн хуулийн хэлтсийн 100 гаруй дарга, мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн талаар танилцуулга мэдээллийг ЗХХАХБХ-ийн дарга Д.Ариунтуяа,  Захиргааны ерөнхий хуулийн танилцуулгыг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага сэдвээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа,Захиргааны хэм хэмжээний актыг хянан бүртгэх үйл ажиллагаа, хүчин төгөлдөр болох сэдвээр ахлах мэргэжилтэн М.Мөнх-Алдар, Хяналт шинжилгээ, үнэлгээ тусгай зохицуулалтын талаар тус хэлтсийн мэргэжилтэн Т.Нарантунгалаг нар мэдээлэл өгсөн юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ