Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Германд болох пара цанын ДАШТ-д Б.Ганболд уралдана

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn

Пара цанын ДАШТ-д оролцох баг тамирчид өнөөдөр /2017.02.07/ мэдээлэл хийлээ.


Германд улсад пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-20-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд уралдах юм байна. 

Б.Ганболд ойрын зайн 1.5,  дундын зайн 10, холын зайн 20 км-т хурд сорино. Тэрээр тус тэмцээнд зориулж 11,500 км-ын бэлтгэл сургуулилт хийжээ.

Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-нд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой.

Б.Ганболд паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд нөгөөдөр эхлэх ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох боломжтой болно.

Б.Ганболд гурван жилийн өмнө ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн паралимпийн наадмын холын зайн 20 км-ын зайд оролцсон 40 орны баг тамирчдаас 12 дугаар байрт орж байсан юм.

 
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn
 
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn
 
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn
 
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn