Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Uber нисдэг такси бүтээхээр NASA-гийн инженерийг ажилд авчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Такси үйлчилгээнд хувьсгал хийж байгаа Uber компани нисдэг такси бүтээхээр санаа шулууджээ.

Өчигдөр тус компани нисдэг такси зохион бүтээх Uber Elevate төслөө эхлүүлж, үүндээ NASA-гийн инженер Марк Мүүрийг томилсон тухай зарласан байна.

NASA-д ажиллаж байхдаа Мүүр нь богино зайд тээвэрлэх боломжтой, эгц босоо чиглэлд хөөрч, газарддаг, үндсэндээ хот дотор нисэх боломжтой төхөөрөмж бүтээх боломжийг судалж байсан гэнэ.

Одоо тэгвэл Мүүр энэ судалгаагаа ажил хэрэг болгохоор Uber Elevate төслийн Инженерингийн асуудал хариуцсан захирал болж байна.

Одоогоор олон компани ирээдүйн хот дотрох тээврийн хэрэгсэл бүтээхээр ажиллаж байгаа. Үүнд зохицуулалт, аюулгүй байдлын стандартын асуудлууд ч хүлээгдэж байгаа юм.

Их хотын иргэд агаараар зорчдог болох нь цаг хугацааны асуудал болж байна.

 

Эх сурвалж: TheNextWeb