Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх амралтын өдрүүдэд "Улаанбаатарын өвлийн наадам 2017" гэр бүлийн баяр болно

ikon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд

  • Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
  • Гэр бүлийн буухиа тэмцээн
  • Цасан урлалын тэмцээн
  • Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн шагайн сонирхогчдын
  • Цанын сонирхогчдын тэмцээн
  • Снөүбордын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдана.
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халуун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.