Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН ҮЙЛС: Говийн ховордсон амьтдад хоол тэжээл хүргэх машинуудыг засаж өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Говийн гайхамшигт зургаа буюу хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховордсон амьтдыг хамгаалахад зориулагдсан гурван машиныг засварлан "Говийн их дархан цаазат газар"-ыг хамгаалах санд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажлыг Монгол бартаат замын авто спортын холбооноос санаачлан хэрэгжүүлсэн нь энэ аж.

"Говийн их дархан цаазат газар"-ыг хамгаалах санд УАЗ 469 зургаа, Landcruiser 77, Фургон зэрэг авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн юм байна .Үүнээс одоо 3 автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд одоогоор үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрээд зогсжээ. Харин тус холбооны санаачлагаар эдгээр 3 автомашиныг 18 авто клубын 140 гаруй засварчин зассан байна.

Энэ үеэр тэд өөрсдийн гараар хийсэн Говийн их дархан цаазат газрын хилийн тэмдэг тэмдэглэгээнүүдийг өглөө.

Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачигаас болж ургамлын гарц муудан мазаалай баавгай тарга тэвээргэ авч амжаагүйн улмаас ичээндээ орохгүй өвөл болтол тэнэж эрч хүчээ алддаг ба тарга тэвээргэ авч чадалгүй ичээнд орсон мазаалай баавгай хавар ичээнээс гарах цаг нь болоогүй байхад ичээнээс гарч хоолгүйд хүрэн үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл өгөх болсон юм .

Фото

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг