Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөт Бөхийн Дэлхийн Цомд Монголын баг Ирантай нэг хэсэгт оржээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2017 оны Чөлөөт Бөхийн Дэлхийн Цомын Аварга шалгаруулах тэмцээн Ираны Керманшах хотод энэ сарын 16-17-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо дэлхийн найман шилдэг багийн хэсгийн хуваарилалтыг өчигдөр зарлажээ.

А хэсэгт Орос, Азербайжан, АНУ, Гүржийн багууд таарсан бол B хэсэгт Иран, Турк, Энэтхэг, Монголын багууд орсон байна.

Тэмцээний эхний өдөр буюу 16-нд багууд хэсэг дотроо тойргоор барилдаж хэсгийн жагсаалтаа тодруулах бол 17-нд жагсаалтын дагуу хэсэг хоорондоо барилдаж аваргаа шалгаруулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: United World Wrestling