Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөнгөн атлетикчдыг Дэлхийн аваргаас хаслаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ирэх наймдугаар сард Лондон хотод болох Дэлхийн Аварга Шалгаруулах Хөнгөн Атлетикийн тэмцээнээс Оросын багийг бүхлээр нь хасаж байгааг тус спортын төрлийн холбооны ерөнхийлөгч Себастьен Кое Даваа гарагт мэдэгдлээ.

Ингэх болсон шалтгаан нь ОУ-ын Хөнгөн Атлетикийн Холбооны хурлаас сэргээштэй холбогдуулан Оросын багт оноосон 15 сарын хоригийг дахин сунгах болсонтой холбоотой аж. Тус холбооны хурал Монакод болж, Оросуудыг ирэх арваннэгдүгээр сараас наана уралдаан тэмцээнд оролцох боломжгүй болгожээ.

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг төрийн оролцоотой сэргээш хэрэглэж байсан гэж буруутган 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхгүй болгосон юм.

Хоригийг 2016 оны гурав, зургаадугаар саруудад сунгах шийдвэр гарч байв. Тэгвэл энэ удаа Оросуудыг мөн л “тэмцээнд оролцоход бэлэн биш” гэж үзжээ.

Харин 15 хүртэл насны тамирчдыг нь уралдаан тэмцээнд оролцох эрх олгосон байна. Тэд ирэх долдугаар сард Унгарт болох Европын Өсвөр үеийнхний Олимпийн наадамд оролцоно.

 

Эх сурвалж: South China Morning Post