Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхад хулгайлсан залуус ял сонсов

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэзуу” музейгээс Т нарын гурван залуу 96 сая төгрөгийн долоон ширхэг бурхан хулгайлсан хэрэг гарсан юм.

Удаан хугацааны турш эрэн сурвалжилж баривчилсан хэрэгтнүүдэд холбогдох шүүх хурал болжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг хурааж, Д, М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Нарантуул худалдааны төвд өнгөрсөн онд гал гарсан хэргийг шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болж шийдвэрээ гаргав. Шүүгчид Нарантуул захын инженер, харуул хамгаалалтын ажилтнууд болох н.Амгаланбаатар нарын долоон хүнийг үүрэгт ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгасан байна.

н.Амгаланбаатар нарт шүүхээс 2-3 жил хорих ял оноосон бөгөөд ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар болжээ.

Зураг