Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын визний хоригийн хариуд Иран АНУ-ын бөхчүүдийг дэлхийн цомын тэмцээнээс хаслаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын хэрэгжүүлсэн визний хоригийн хариуд Ираны эрх баригчид энэ сард болох чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын бөхчүүдийг оруулахгүй болсноо Баасан гарагт зарласан байна.

Ираны IRNA агентлагийн мэдээлснээр гадаад хэргийн яам АНУ-ын тамирчдыг Иранд нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр Трамп муслим орнуудаас ирэх иргэдийг тодорхой хугацаанд хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Иран улс тухайн үед хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна.

Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрам Газеми АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого Тегераныг ийм шийдвэр гаргахаас өөр сонголтгүй болголоо гэжээ.

Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17-ны хооронд Ираны Керманшах хотод болох юм.

Америк бөхчүүд 1998 оны Тахтийн Цомын тэмцээнээс хойш Иранд болж байгаа тэмцээнүүдэд оролцдог болсон. Үүнээс өмнө улс төрийн шалтгаанаар 20 орчим жил оролцоогүй юм.

Тэр цагаас хойш Америкчууд Иранд болсон нийт 15 тэмцээнд оролцжээ. Мөн Ираны бөхчүүд ч энэ хугацаанд АНУ-д болсон 16 удаагийн тэмцээнд ороод байгаа юм.

Иранчууд Америкийн бөхчүүдийг халуун дотноор хүлээн авдаг ба тэмцээн болж буй заал танхимууд нь байнгын дүүрэн үзэгчтэй байдаг.

 

Эх сурвалж: Time.Com