Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шаравын нэрэмжит математикийн олимпиадад "Сант" сургууль МАНЛАЙЛЛАА

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг С.Шарав багшийн нэрэмжит Сүхбаатар дүүргийн математикийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгийн хурлаа хийлээ.

Тус олимпиадад нийт 53 сургуулийн 1,114 хүүхэд оролцож, математикийн мэдлэгээ сорьсон бөгөөд нийлбэр дүнгээр 28 медаль авч "Сант" сургууль тэргүүлж, дэд байрт 1-р сургууль шалгарч, 11-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Ш.Энх-Амгалан: Сүхбаатар дүүргийн математикийн олимпиад нэлээд чансаа өндөртэй олимпиадад тооцогддог
 

С.Шарав багшийн хүү Ш.Энх-Амгалан “Аав маань нэгдүгээр сургуульд анх математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж, ажил амьдралаа зориулсан.

Математикийн шинжлэх ухаанд зүрх сэтгэлээ, амьдралаа зориулж ажилласан болохоор шавь нар, хамтран ажиллаж байсан хүмүүс болон Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны даргын тушаалаар анх 1995 оноос эхлэн аавын минь нэрэмжит олимпиад болгон зохион байгуулсан.

Энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Сүхбаатар дүүргийн математикийн олимпиад нь улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд нэлээд чансаа өндөртэй олимпиадад тооцогддог. Улсын болон олон улсын математикийн олимпиадад ихэвчлэн энэ олимпиадаас шалгарсан хүүхдүүд оролцдог” хэмээн тайларлалаа.

Олимпиадад амжилттай оролцсон сурагчид болон эцэг эхийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо

Ч.Амарсайхан: Ухаалаг технологид суурилсан энэ үед математик сэтгэлгээтэй болж хөгжих нь чухал болоод байна
 

Сант сургуулийн 5-р ангийн сурагч А.Энх-Эрдэнийн аав Ч.Амарсайхан “Сүхбаатар дүүргийн математикийн олимпиадын дүн гарч, шалгарсан хүүхэд багачууд маань медалиа гардан авч, цаашид илүү их амжилт гаргах урам зориг авч байгаад их баяртай байна.

Манай хүүгийн хувьд 5-р ангийн ангилалд тэргүүн байрт шалгарч, шагналаа авлаа. Энэ олимпиадад шалгарсан хүүхдүүд цаашаа хот болон улсын хэмжээний олимпиадад өрсөлддөг. Ухаалаг технологид суурилсан энэ үед математик сэтгэлгээтэй болж хөгжих нь чухал болоод байна. Ингээд хүүхдүүддээ бүгдэд нь өндөр амжилт хүсье” гэв.

С.Манлай: Надад тусалж, намайг дэмжиж байсан багш нартаа маш их баярлалаа
 

Сант сургуулийн 3-р ангийн сурагч С.Манлай “Би энэ олимпиадад хоёр дахь удаагаа орж байна. Өнгөрсөн жил тэргүүн байрт шалгарсан. Энэ удаад дахин түрүүлсэндээ баяртай байна.

Надад тусалж, намайг дэмжиж байсан багш нартаа маш их баярлалаа. Цаашид илүү сайн суралцаж, ах эгч нар шигээ олон олон амжилтуудыг гаргах болно” гэв.

А.Энх-Эрдэнэ: Энэ олимпиадад амжилттай оролцсон бүх хүүхдүүдэд баяр хүргэе
 

Сант сургуулийн 5-р ангийн сурагч А.Энх-Эрдэнэ “Манай хоёр эгч энэ олимпиадад оролцож, олон медаль авч байсан. Би ч бас хоёр эгч шигээ хичээн оролцож, медаль авч чадлаа. Энэ олимпиадад амжилттай оролцсон бүх хүүхдүүдэд баяр хүргэе” гэлээ.

Сүхбаатар дүүргийн физикийн олимпиадад БАЙР ЭЗЭЛСЭН СУРАГЧДЫН НЭРС:

II анги- Б.Цолмон/Соёмбо/ алтан медаль, Б.Уранхишиг/1-р сургууль/ мөнгөн медаль, Ү.Эрхэс/Гёте/ мөнгөн медаль, О.Амар /Соёмбо/ хүрэл медаль, Э.Чингүн /Соёмбо/ хүрэл медаль, Э.Ариунбаяр /Сант/ хүрэл медаль

III анги-С.Манлай /Сант/ алтан медаль, Ч.Чингүн /Соёмбо/ алтан медаль, Э.Манлайбаатар /Соёмбо/ мөнгөн медаль, О.Билгүүнтөгс /Соёмбо/ хүрэл медаль, Д.Удвал /Сант/ хүрэл медаль

IV анги-Биндэрьяа /Сант/ алтан медаль, Э.Тэнүүн /1-р сургууль/ мөнгөн медаль, Анхмэнд /Сант/ мөнгөн медаль, Түвшинбаяр /Сант/ хүрэл медаль, А.Болорцэцэг /Хобби/ хүрэл медаль, Билэгтөгөлдөр /Хүмүүн/ хүрэл медаль

V анги-С.Төгс-Эрдэнэ /1-р сургууль/ алтан медаль, А.Энх-Эрдэнэ /Сант/ мөнгөн медаль, Б.Есөн-Эрдэнэ /Сант/ мөнгөн медаль, Б.Тэнүүнсайхан /Шинэ үе/ мөнгөн медаль, Ц.Цэнгэл /Сант/ хүрэл медаль, А.Мишээл /Орчлон/ хүрэл медаль, Х.Гарида /Орчлон/ хүрэл медаль

VI анги-Б.Энхрийлэн /Орчлон/ алтан медаль, Ц.Сайханбилэг /Сант/ мөнгөн медаль, У.Бямба-Очир /11-р сургууль/ мөнгөн медаль, Х.Нямдорж /11-р сургууль/ мөнгөн медаль, О.Эрхэсболд /Сант/ хүрэл медаль, Д.Энэрэлт /Сант/ хүрэл медаль, Л.Оргилболд /Орчлон/ хүрэл медаль

VII анги-Ш.Билгүдэй /Сант/ алтан медаль, А.Амаржаргал /1-р сургууль/ мөнгөн медаль, Б.Түмэн-Эрдэнэ/11-р сургууль/ мөнгөн медаль, Я.Түвшинсанаа /Сант/ мөнгөн медаль, Э.Барсболд /Сант/ хүрэл медаль, Б.Билгүүн /Сант/ хүрэл медаль, 

VIII анги-Б.Адъяатөмөр/1-р сургулуь/ алтан медаль, Б.Тэмүүлэн/Сант/ алтан медаль, А.Нямдаваа/Сант/ мөнгөн медаль, Б.Баясгалан/1-р сургууль/ мөнгөн медаль, М.Анд/11-р сургууль/хүрэл медаль

IX анги-Д.Чингүүн/1-р сургууль/ алтан медаль, Б.Хантүшиг /11-р сургууль/ мөнгөн медаль, Т.Цэлмүүн /11-р сургууль/ мөнгөн медаль, А.Алтансүх/11-р сургууль/, В.Маралгүн/1-р сургууль/ хүрэл медаль, Б.Мөнхтуул/11-р сургууль/ хүрэл медаль,

X анги-Э.Эрдэнэбилэг/11-р сургууль/алтан медаль, Б.Цог/Сант/ мөнгөн медаль, У.Тэлмүүн/Сант/ мөнгөн медаль, Ц.Ганхөлөр/Сант/ хүрэл медаль, Б.Баянмөнх/Сант/ хүрэл медаль, Г.Энхжин/Сант/ хүрэл медаль

XI анги-Н.Мөнхбилгүүн/Сант/ алтан медаль, М.Өнөболд/1-р сургууль/ мөнгөн медаль, М.Итгэл/1-р сургууль/ мөнгөн медаль, Б.Амарболд/1-р сургууль/ хүрэл медаль, Н.Түвшинбилэг/11-р сургууль/ хүрэл медаль, Б.Нурсауле/11-р сургууль/ хүрэл медаль, А.Дөлгөөн /Сант/ хүрэл медаль,

XII анги-Б.Золбаяр/Сант/алтан медаль, Л.Оюунтөгс/Сант/мөнгөн медаль, Г.Оргил/11-р сургууль/ мөнгөн медаль, Г.Амарсанаа/11-р сургууль/хүрэл медаль, Г.Багабанди/Сант/ хүрэл медаль

Гэрэл зургууд
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.