Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүл хийж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 3
www.ikon.mn
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. 

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, таван гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1,065 зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа аж.

2017 оны нэгдүгээр сарын 23-ний өдрөөс нэгдүгээр сарын 29-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14,184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,881 нэгж буюу 49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.