Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийх цуваа Төв талбайгаас хөдөллөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүлж төв талбайгаас цуваа хөдөллөө.

БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ.  Энэхүү төсөл нь  дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, хаягдал дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг шатаадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг буруу хэвшил, дадал хандлагыг өөрчлөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэний шууд оролцоог дэмжиж хөгжүүлэх зэрэг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм. 

​Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан  дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах юм.

Мөн зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх,  иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ.

Энэ үеэр  хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг