Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

ikon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.

Тэтгэлэгийн хүрээ:  Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд:

I түвшний оюутан – 8,
III түвшний оюутан-1
IV түвшний оюутан-1

Тэтгэлэгийн шаардлага:

  • МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 06-ны 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албан дээр хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Өргөдөл /загварын дагуу/-2 хувь. Өргөдлийг ЭНД дарж авна уу.
  • Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  • Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе
  • Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 15.00-16.00  цагийн хооронд авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй. Мэдээлэл авах утас: 77307730-1143.

 

Эх сурвалж: МУИС