Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Царцаа Намжил" хүүхдийн жүжиг энэ сарын 5-наас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 2
www.ikon.mn
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг энэ сарын 5-аас эхлэн УДЭТ-ын тайзнаа тоглоход бэлэн болжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тус жүжгийн бэлтгэл ажил 2016 оны намраас эхэлсэн байна.

 

"Царцаа Намжил" жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч Б.Хишигзаяа: "Хүүхдэд соёлоор, жүжгээр дамжуулж маш том хүмүүжлийг олгох зорилттой ажил хийж байгаа. Өнөөдөр хүүхдүүд үлгэр мэдэхээ байж, монгол хэлээрээ ярихаа больсон, өмсөж буй хувцас бүх зүйл нь өөрчлөгдөж бид монгол хүнээ хайж эхэлж байна. Энэ бол миний хувьд маш том эмзэглэл байсан учраас гадаад биш монгол үлгэрээ сонгон авч тайзнаа амилуулах болсон юм" гэлээ.

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. Ингэхдээ үлгэрийн үйл явдлуудыг  гурван ардын үлгэртэй уялдуулж өгснөөрөө онцлогтой аж. Жүжигт үе үеийн залуу, дунд, ахмад үеийн жүжигчид оролцон тогложээ. 
“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон:

Зохиолч: Я.Баяраа  Б.Хишигзаяа /СТА/

Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа,

Ерөнхий зураач: Л.Цэрэндулам

Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал,

Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир,

Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий,

Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан,

Жүжиг чимэглэлийн эрхлэгч: СТА М.Батбилэг,

Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Дүрүүдэд: 
Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, Н.Сэргэлэн Н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/
Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл: А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин: Б.Золзаяа

Нээлтийн тоглолт: Хоёрдугаар сарын 5-нд 13:00, 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 1 цаг, Тасалбарын үнэ: 8,000₮

Гэр бүлийн хөнгөлөлттэй багцын тасалбар: Тасалбар худалдан авсан эхний 300 хүүхдэд мэдлэгтэй дэвтрийн багц бэлэгтэй. 

3ш тасалбар 20,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/
5ш тасалбар 35,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1800, www.easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188-аар худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878, 9919979, 89403070