Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: "Дурак" киног толилуулна

ikon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
 

Энэ удаагийн үзвэрээр 2014 онд нээлтээ хийсэн, ОХУ-ын залуу найруулагч Юрий Быковын найруулсан “Дурак” кино гарах гэж байна.

Энгийн нэг сантехникч хэнд ч хэрэггүй 800 нийгмийн шаар шавхрууг аврахын тулд авилгалд идэгдсэн тогтолцооны эсрэг амь насаараа дэнчин тавин тэмцэнэ. Зарим шүүмжлэгчид энэхүү бүтээлийг А.Звягинцевийн Левиафанаас ч өндрөөр үнэлсэн нь бий.

Локарно кино наадмаас нийт дөрвөн шагнал хүртсэн уг бүтээл 116 минутын урттай. Бараан дүрслэл, уйтгартай орчин гээд киноны зураг авалт тэр чигтээ ОХУ-ыг харь газар мэт санагдуулах болно. ОХУ-ын харгис, тэнэг байдлыг илт харуулахаар зорьсон энэ киног үзэгчид өндрөөр үнэлсэн байдаг.

Киноны зураглал бүр тухайн үзэгчид хүссэн мэдрэмжийг нь хангалттай өгч чадахаас гадна зорилго, санаа бүрээ төгс илэрхийлсэн уг бүтээлийг энэ бямба гарагт буюу 2017 оны хоёрдугаар сарын 4-ний 15:15 цагт УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.

Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.