Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 16% НЬ ОФШОР бүсийнхэн байна

Б.Дөлгөөн
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ашигт малтмалын салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2016 оны сүүлийн тайлангаас онцлох 5 үзүүлэлтийг танилцуулж байна. 


НЭГ. Монгол Улсын нийт газар нутгийн 8.6% нь тусгай зөвшөөрөлтэй

2016 оны байдлаар улсын хэмжээнд 3,580 ширхэг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байна.

Үүний:

  • 1,558 нь ашиглалтынх,
  • 2,022 нь хайгуулынх байгаа юм. 

Талбайн хэмжээгээр авч үзвэл 13,488.3 мянган га буюу улсын нийт газар нутгийн 8.6% нь тусгай зөвшөөрөлтэй.

Аймгуудаас хамгийн олон лицензтэй нь:

  • Дорноговь 457,
  • Төв 453,
  • Хэнтий 276,
  • Өмнөговь 252,
  • Дундговь 232,
  • Увс 222 байна. 

Хамгийн их талбайтай газар нутагт лиценз олгосон аймгууд:

  • Дорноговь 2146.6 мянган га,
  • Өмнөговь 2117.4 мянган га,
  • Говь-Алтай 1326.1 мянган га газарт тус тус лицензтэй.

График 1, Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо ба талбайн хэмжээ, засаг захиргаа бүрээр харвал,  

-График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой

-Энэхүү дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана. 

Аймгуудыг лицензтэй га талбайн хэмжээгээр эрэмбэлж харуулсан болно.

ХОЁР. Найман жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл дөрөв дахин буурчээ

2008 он гэхэд манай улсын нийт газар нутгийн 30 гаруй хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий лизенц олгогдоод байж.  Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай" хуулийн төслийг УИХ 2010 онд баталж хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох нь зогссон юм. Харин энэ хуулийг 2014 онд хүчингүй болгож дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож эхлээд байна. 

График 2, Нийт нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь, жилийн эцсийн байдлаар 2008-2016

ГУРАВ. Манай уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын 16 хувийг Виржиний арлууд буюу офшор бүсээс хийж байна

Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 50 хувь БНХАУ-ынх байна. Мөн манай уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын 16 хувийг Виржиний арлууд буюу офшор бүсээс хийж байна.

Харин Монголтой хамтарсан хөрөнгө оруулалтын бүтцийг харвал Монгол-Виржиний арлуудын хамтарсан хөрөнгө оруулалт долоон хувийг эзэлж байна.  

График 3, Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүтэц

 Дөрөв. Нийт лиценз эзэмшигчдийн 80 хувь нь Монголчууд

Доорх хүснэгтээс харвал нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 80.9 хувийг Монголчууд, түүний араас Хятадууд 9.3 хувийг эзэлж байна. 

Хүснэгт 1, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулагч улс

# Улсын нэр Эзэмшигч тоо % ТЗ-н тоо % Талбай га-р %
1 Монгол 1665 80.9 2784 77.8 9752366.19 72.3
2 Хятад 191 9.3 267 7.5 725020.14 5.4
3 Виржиний арлууд 51 2.5 143 4 506024.22 3.8
4 Сингапур 24 1.2 86 2.4 661226.92 4.9
5 Орос 20 1 50 1.4 332757.46 2.5
6 БНСУ 21 1 40 1.1 119470.49 0.9
7 Канад 10 0.5 33 0.9 319665.67 2.4
8 Хонг Конг 13 0.6 32 0.9 403408.05 3
9 Нидерланд 4 0.2 27 0.8 164249.47 1.2
10 Австрали 9 0.4 11 0.3 93901.06 0.7
11 Франц 2 0.1 17 0.5 424196.43 3.1
12 Япон 7 0.3 12 0.3 52946.6 0.4
13 АНУ 5 0.2 11 0.3 10395.03 0.1
14 Люксембург 4 0.2 10 0.3 24826.86 0.2
15 Болгар 4 0.2 7 0.2 7706.94 0.6
16 Казахстан 3 0.1 6 0.2 5297.49 0.1
17 Герман 3 0.1 6 0.2 26822.58 0.1
18 Их Британи 3 0.1 6 0.2 87293.97 0.1
19 Бермуд 3 0.1 5 0.1 8659.2 0.2
20 Малайз 2 0.1 4 0.1 16412.4 0.5
21 Барбадос 2 0.1 4 0.1 10734.57 0
22 Чех 2 0.1 4 0.1 24220.06 0
23 Макао 1 0 3 0 62340.11 0
24 Энэтхэг 1 0 3 0.1 146.48 0
25 Шинэ Зеланд 1 0 2 0.1 227.85 0
26 Беларус 1 0 1 0 5110.24 0
27 Белизе 1 0 1 0 41.7 0
28 Польш 1 0 1 0 1561.28 0
29 Сейшелс 1 0 1 0 36390.95 0
30 Украйн 1 0 1 0 81.84 0
31 Унгар 1 0 1 0 104.08 0
32 Швейцарь 1 0 1 0 33.53 0

ТАВ.  Банк, ББСБ-ын барьцаанд байгаа лицензийн тоо

Худалдаа Хөгжлийн Банк (38), Голомт (28) банкуудад хамгийн олон тооны тусгай зөвшөөрөл барьцаанд байгаа бол Талбайн хэмжээний хувьд Хас Банк (23.9 га) Анод банк (22.6 га) газар барьцаанд байна. 

Хүснэгт 2, Банк, ББСБ-ын барьцаанд байгаа лицензийн тоо

# Барьцаалагч ТЗ-ийн тоо Хувь Талбай Га-р Хувь
1 Худалдаа хөгжлийн банк 38 15.6 55954 12.6
2 Голомт банк 28 11.5 23733 5.3
3 Капитал банк 22 9 17272 3.9
4 ХААН банк 20 8.2 4968 1.1
5 УБ хотын банк 16 6.6 10623 2.4
6 Зоос банк 11 4.5 10762 2.4
7 Анод банк 11 4.5 100202 22.6
8 Голомт, Хадгаламж, Зоос, Анод Банкууд 11 4.5 1211 0.3
9 Хас банк 10 4.1 105979 23.9
10 Жи Эс Би капитал ББСБ  8 3.3 20971 4.7
11 Газпромбанк 7 2.9 10882 2.5
12 Европын сэргээн босголт, хөгжлийн банк 7 2.9 2602 0.6
13 Монгол улсын хөгжлийн банк  7 2.9 4937 1.1
14 Банк оф Чайна 4 1.6 1247 0.3
15 Үндэсний хөрөнгө оруулалтын банк 4 1.6 5906 1.3
16 Хадгаламж банк  3 1.2 287 0.1
17 Монгол шуудан банк 3 1.2 1092 0.2
18 Соломон инвестментс  3 1.2 10912 0.7
19 Экспорт-Импорт Банк оф Чайна  3 1.2 917 0.2
20 Бизнес-Инвест девелопмент 3 1.2 683 0.2
21 Капитрон банк 2 0.8 1466 0.3
22 Эрэлбанк 2 0.8 110 0
23 Дельтасан 2 0.8 150 0
24 Кредит Экспресс 2 0.8 322 0.1
25 Кредит банк 2 0.8 16697 3.8
26 Лучеро 2 0.8 17131 3.9
27 Лэтфорекс 1 0.4 236 0.1
28 Олон улсын хөрөнгө оруулалтын банк 1 0.4 673 0.2
29 Туркойс финанс 1 0.4 8490 1.9
30 Финанс энд девелопмент оф майнинг 1 0.4 178 0
31 Хамтын нөхөрлөлийн сан 1 0.4 115 0
32 Чингис хаан банк 1 0.4 5325 1.2
33 Экспорт-Импорт Банк оф Чайна, Хятадын хөгжлийн банк  1 0.4 190 0
34 Хөтөл номгон 1 0.4 1405 0.3
35 Стандарт чартеред банк 1 0.4 136 0
36 Төрийн банк 1 0.4 176 0
37 Соломонс инвестментс 1 0.4 20 0
38 Мөнх орших капитал 1 0.4 28 0
39 Фёрст Литиум Корпорейшн 1 0.4 28 0
  НИЙТ 244ш 100% 443762 га 100%