Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн хэрэглэгчийн тоо 2 тэрбумд ойртлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг

Удахгүй манай дэлхийн интернэт хэрэглэдэг хүн бүр Марк Зукербергийн үйлчлүүлэгч болох цаг ирэх гэж байна.

Өчигдөр Фэйсбүүк компани улирлын тайлангаа зарлахдаа нэгэн чухал тоо баримт дэлгэсэн нь тэдний сүлжээг хэрэглэж байгаа хүний тоо байлаа.

Сүүлийн байдлаар манай гарагийн 1.86 тэрбум хүн ядаж сардаа нэг удаа Фэйсбүүк сүлжээнд нэвтэрдэг болжээ.

Энэ тоо бол Хойд ба Өмнөд Америк, Европ тивийн хүн амыг нийлүүлснээс их тоо юм.

Өөрөөр хэлбэл интернэт хэрэглэдэг дэлхийн бүх хүн амын (3.7 тэрбум) хагасаас илүү нь Фэйсбүүкийн хэрэглэгч болжээ.

Одоо Фэйсбүүк компани интернэтэд нэгдээгүй бүс нутгуудыг холбохоор дэд бүтцийн янз бүрийн төслүүд хэрэгжүүлж байгаа. Мөн дэлхийн хамгийн том интернэт хэрэглэгчтэй орон болох Хятадад сүлжээгээ нэвтрүүлэхээр хөөцөлдөж байна. Хятадын үзэл суртлын хананы цаана 720 сая интернэт хэрэглэгч амьдарч байгаа билээ.

Энэ бүх хичээл зүтгэлийг нь тооцвол Марк Зукербергт 2 тэрбум хэрэглэгч ойрхон харагдаж байгаа байх.

 

Эх сурвалж: Quartz