Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг сарын дотор Улсын хэмжээнд 322 удаагийн түймэр гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Графикаар:

 

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9.8  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45.3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1.3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Харин ой хээрийн түймрийн талаар дуудлага ирээгүй байна.


Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах  анги, гал түймрийн  339 дуудлага хүлээн авсанаас 212 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа,  2 тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 146 гал түймрийг 30 минутанд, 24 гал түймрийг 30-60 минутанд, 41 гал түймрийг 60-аас дээш минутанд унтраажээ.

Үүнд нийт 620.3 тн ус, 210 л хөөс,  8383.7 литр шатахуун зарцуулж, 181 эрдэнэт хүний амь бие, 57 барилга, байшинг авран хамгаалсан байна.

 

Эх сурвалж: Гал түймэртэй тэмцэх газар