Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС-ийн оюутнууд суурь хураамжийг эсэргүүцэн жагсаж, удирдлагууд нь тайлбар өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд өөрсдийн эрх ашгийг хамгаалж, жагсаал зохион байгууллаа.

Тэд кредитийн төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн жил бүр 224,000 төгрөг авдгийг эсэргүүцэн ийнхүү жагсаал хийж буй аж. Тус сургуулийн удирдлагуудын хэлж байгаагаар энэхүү суурь хураамж нь сургалтын орчинг сайжруулахад зарцуулагддаг байна.

Энэ талаар Монгол Улсын Их Сургуулийн оюутны хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Мөнхбат жагсаалын үеэр тайлбарлахдаа “Сургалтын төлбөр бол багшийн цалин болоод хичээлтэй холбоотой бусад ажилд зарцуулагддаг.

Харин суурь төлбөр нь сургалтын мэдээлэл, интернет орчин, өрөө тасалгааны цэвэрлэгээ, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах, үйлчлэгч, сургалтын албаны ажилтны цалин зэрэг оюутнуудын сурч боловсрох орчинг сайжруулахад зарцуулагддаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Олон оюутан энэ тал дээр гомдолтой байгаа боловч үүнийг баримтжуулах шаардлагатай. Бид хамтарч компанит ажил зохион байгуулж болно” хэмээв.

Харин МУИС-ийн оюутнууд энэхүү суурь хураамжийг таван жилийн турш төлсөн боловч сургуулийн орчин, сургалтын тоног төхөөрөмж сайжраагүй, бодит үр дүн харагдахгүй байгаа учраас зүй бусаар ашиглаж байна гэж үзэж байгаа ажээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг