Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нялх хүүхэд хэдэн сартайгаасаа эхлэн эцэг эхээ таньж эхэлдэг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 29
iKon.MN

Лондон хотын Moorfields Eye Hospital эмнэлгийн зөвлөх нүдний эмч Ромеш Ангунавела нялх хүүхдийн хараа хэрхэн хөгждөгийг харуулсан зургийг компьютер графикийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ.

Эндээс харвал дөнгөж төрсөн хүүхэд гурван сар хүртлээ эцэг, эхийнхээ царайг олж харж чаддаггүй байна. Эмчийн тайлбарласнаар дөнгөж төрсөн хүүхэд нүдээ нээх цагаас эхлэн тархины дүрс боловсруулах хэсэг тэгээс эхлэн ажиллаж эхэлдэг гэнэ.

Дөнгөж төрсөн хүүхдийн хараа 8-10 см зайнд байгаа зүйлийг тод хардаг байна. Харин сар тутам энэ зай нь нэмэгдсээр гурван сартайдаа эцэг, эхийнхээ царайг таньж эхэлдэг ажээ.

Харин хоёр нас хүрэхэд л хүүхдийн нүдний хараа нь гүйцэд хөгжиж дуусдаг байна.

Сар бүрийн дараах нүдний харах чадварыг ингэж үзүүлжээ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Эх сурвалж: Business Insider