“Боож үхлээ” утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал өнөөдөр 12:00-13:30 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо.
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр анх агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулсан.
Тус жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэж үзэн, бухимдлаа илэрхийлж, хоёр дахь удаагаа тайван жагсаал зохион байгуулсан юм.
Жагсаалд 10,000 орчим иргэн оролцож, өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газар, Хотын захиргаанаас өргөдөлд хариу өгөхгүй бол дахин жагсана гэдгээ илэрхийлж байлаа.
Мөн энэ удаагийн жагсаал илүү өргөн цар хүрээтэй болж, ард иргэд, урлаг соёлын салбарынхан болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцон дуу хоолойгоо өргөж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Гэрэл зургийг mpa.mn