Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Миний амьсгалах агаар” ХҮҮХДИЙН гар зургийн үзэсгэлэн нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Миний амьсгалах агаар” сэдэвт утааны эсрэг 5-16 насны Монгол, Япон хүүхдүүдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн Blue Moon уран зургийн галлерейд нээгдлээ.

Энэхүү гар зургийн уралдаан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хүүхэд багачууд өөр өөрсдийн өнцгөөс хэрхэн харж байгааг харуулах болон хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Монголын Энтрэпренёр Ээжүүдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.ЗолзаяаҮзэсгэлэнд Монгол, Японы 5-16 насны хүүхдүүд 80 гаруй, маш гоё бүтээлүүдийг зурж ирүүлсэн.

Эдгээрээс бид 5-10, 10-16 гэсэн хоёр насны ангилалд гурав гурван байрыг шалгаруулах болно. Гар зургийн уралдааны үзэсгэлэн нэгдүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Шилдэг бүтээлүүдийг бид нэгдүгээр сарын 28-ны өдөр болох утааны эсрэг жагсаал дээр аваачихаар төлөвлөсөн байгаа. Энэхүү үйл ажиллагааг Монголын Энтрэпренёр Ээжүүдийн Холбоо ТББ, Мама Аппликэйшн, Жорой хулан арт студи, Утааны эсрэг ээж, аавуудын холбоо гэсэн байгууллагууд дэмжин оролцож байна” хэмээв. 

Фото /Гар зургийн үзэсгэлэнгээс/

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг