Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Царцаа Намжил" хүүхдийн жүжиг тайзнаа...

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
 

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг. 

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

 

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон:

Зохиолч: Я.Баяраа  Б.Хишигзаяа /СТА/

Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам

Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир,

Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий,

Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан,

Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг,

Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Дүрүүдэд: 
Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/
Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/
Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа

Нээлтийн тоглолт: 2-р сарын 05-нд 13:00, 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 1 цаг, Тасалбарын үнэ: 8000₮

Тасалбар худалдан авсан эхний 300 хүүхдэд + мэдлэгтэй дэвтэр-ийн багц бэлэгтэй. /ОЮУНЛАГ БЭЛЭГ/

Гэр бүлийн хөнгөлөлттэй багцын тасалбар:

  • 3ш тасалбар 20,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/
  • 5ш тасалбар 35,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1800, www.easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188-аар худалдан авах боломжтой.

Эрт урьдын цагт Эзэн Чингис хаан ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878, 9919979, 89403070