Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн “Амгалан” амаржих газарт ор, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмж хандивлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх ор 35, мөн амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед ашиглах нөөц ор 250, амьсгалын аппарат нэг, нярайн шарлалт бууруулах тоног төхөөрөмж 20 ширхгийг хандивлах үйл ажиллагааны нээлт “Амгалан” амаржих газарт өнөөдөр болов.

Энэхүү ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оюу толгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах Ерөнхий менежер Л.Оргил, Орон нутгийн харилцааны Ерөнхий менежер Ш.Байгалмаа, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлага оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгчдийн дийлэнх нь хүүхэд байгаа юм. Хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай хүүхэд маш олон, хүүхдийн орны ачаалал ихээхэн хэтрээд байна. Мөн төрсний дараа нярайн тусламж, үйлчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн хүрэлцээ, ялангуяа нярайн шарлалтыг бууруулах эмчилгээнд ашигладаг тусгай зориулалтын туяа бүхий эмчилгээний аппарат дутагдалтай байна.

Иймээс нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ачаалал даах чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "Оюу толгой” компани энэхүү хандивын төслийг 248 сая төгрөгөөр санхүүжүүллээ. Хандивын төслийн хүрээнд амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлыг хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ёслолыг нээж хэлэхдээ “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж буй “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Хэвтэн эмчлүүлэх ор, нөөц ор, нярайн амьсгалын болон нярайн шарлалтыг эмчлэх аппаратыг нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар болон эмнэлгийн бусад байгууллагад энэ  өдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.

Хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмж дотор байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварын дэгдэлт зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагыг үүсгэдэг, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг тохиолдолд тэднийг ая тухтай үйлчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

Мөн амьсгалын аппарат нь уушгины хатгалгаа зэрэг өвчнөөс амьсгалын дутагдалд орсон  хамгийн бяцхан иргэд буюу нярай хүүхдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Шарлагын аппарат ч бяцхан иргэддээ зориулагдсан бөгөөд дөнгөж төрөнгүүт нь шарлалтыг нь бууруулахад хэрэглэнэ” гэлээ.

“Оюу толгой” компани 2016 онд Нийслэлийн ЗДТГ-тай байгуулсан хамтран ажиллах Түншлэлийн гэрээний хүрээнд нийслэл хотод амьсгалын замын хурц халдварын дэгдэлт үүссэн нөхцөл байдлыг харгалзан энэхүү тоног төхөөрөмж хандивлах төслийг санхүүжүүлэх болсон юм.

Энэ хандивын төслийн хүрээнд амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлыг ч мөн хийх юм.

“Оюу толгой” компани 248 сая төгрөгийг энэхүү хандивт зориулж байгаа бөгөөд энэ хандиваар амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед ашиглах хэвтэн эмчлүүлэх ор 35, нөөц ор 250, амьсгалын аппарат нэг, нярайн шарлалт бууруулах эмнэлгийн тоног төхөөрөмж 20-ийг худалдан авч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь нийслэлийн хүүхэд багачуудын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нүдээ олсон хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэж “Оюу толгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах Ерөнхий менежер Л.Оргил хэллээ.

Фото:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг