Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Турк дуучин өөрийгөө Аделийн эцгээр зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Британий поп од Аделийн биологийн эцэг болохоо Туркийн ардын дуучин эр зарласан тухай Туркийн хэвлэлүүд мэдээлжээ.

52 настай Мехмэт Асар нь Туркийн Бодрум хотын оршин суугч. Тэр “Аделийн баруун гарын дунд, ядам хуруунууд нь салдаггүйг би ажигласан. Сонирхолтой нь миний баруун гарын хуруунууд бас ийм” хэмээн Daily Sabah сонинд ярьжээ.

Үүнээс гадна “Аделийн дуулахдаа гаргадаг үйлдэл, зан авир нь минийхтэй ижил байгаа нь бид генийн хувьд холбоотой болохыг баталж байна” гэж Асар ярьсан байна.

Тэр Аделийн ээж Пэнни Адкинстай таксины жолооч байхдаа уулзаж байсан гэнэ.

Асар “би Бодрумын булангаар Пэнни Адкинс болон түүний найзыг хоёр долоо хоног зугаалуулж байсан юм. Тэр өөрийгөө сувилагч гэж танилцуулж байсан. Энэ хугацаанд бид бие биедээ татагдан дотносож байлаа. Тэр амралтаа ч сунгаж сарын дараа Британи руугаа буцсан” гэжээ.

Дараа нь Адкинс хоёр ч удаа Бодрумд ирж байсан гэнэ. Бүсгүй Асарыг Британи руу дагуулж явахыг хүссэн ч турк эр Бодрумаасаа явахгүй гэж. Тэд утсаар ярилцдаг байснаа сүүл рүүгээ больсон нь тэр үед олон улсын телефон яриа өндөр үнэтэй байсантай холбоотой гэнэ.

Асар Адкинстай 1987 оны долдугаар сард уулзаж байсан бол Адел 1988 оны тавдугаар сард төржээ. Аделийн эцэг гэдгээ дуучинд мэдүүлэх нь түүнд хангалттай. Үүний тулд ДНХ шинжилгээ өгөхөд бэлэн байгаагаа Асар ярьжээ.

Дуучин Адель өмнө нь өөрийгөө Турк, Испани, Англи цустай гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times