Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп маргааш ЧУХАЛ ШИЙДВЭР гаргана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп маргааш чухал мэдэгдэл хийнэ гэдгээ хэдхэн цагийн өмнө твиттер хуудсандаа бичжээ.

Түүний бичсэнийг утгачлан орчуулбал “Үндэсний аюулгүй байдлын асуудалд маргааш чухал өдөр болно! Бид хана босгохоос гадна өөр бусад асуудлуудыг шийднэ” гэсэн байна.

Энэ нь цагаачлалын асуудлаар чухал шийдвэрүүд гаргана гэсэн үг бололтой. Барагцаалбал 3,200 км урт ханан хэрмийг Мексикийн хил дагуу босгох төлөвлөгөөгөө Трамп удаан хугацаанд ярьж байгаа.

Энэ ханыг босгоход $25 тэрбумын зардал гарна гэсэн тооцоо байгаа ба үүнийгээ Мексикийн засгийн газраар төлүүлэх тухай ч тэр ярьж байв.

Трамп нь Мексикийн хууль бус цагаачдыг Америкийн нийгмийг самууруулж байгаа гэж үздэгээ нуудаггүй.

Үүнээс гадна тэр гадаадаас дүрвэгч хүлээж авахаа зогсоох, нэгэнт Америкт амьдарч байгаа хууль бус цагаачдыг албадан гаргах зэрэг арга хэмжээ авч магадгүй байна.

Дэлхий даяар олон хүн Дональд Трампын гаргах шийдвэрийг сэтгэл түгшин хүлээж эхэллээ.