Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХНХЯ: 0-5 насны хүүхдэд үнэгүй эмийг чирэгдэлгүй олгож байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг 800 гаруй эмийн сангаас авах боломжтой.

ЭМЯ-ны зүгээс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн хүрэлцээ, хангамж хангалттай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл ХНХЯ-ны зүгээс Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудад нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр дээрх эмүүдийг үнэгүй олгох /эмчийн жороор/ чиглэл өгөөд байгаа ажээ.

Хөнгөлөлттэй үнээр олгох 10 нэр төрлийн 30 эмийн жагсаалт
 
Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудын жагсаалт

Нийслэлд,

Орон нутагт,