Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

25, 26-нд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

 Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Нэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 25-наас 2017 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 26, 28-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 25, 27-нд ихэнх нутгаар, 26, 28-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

Эх сурвалж: УЦУОШГ