Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын ХИЛИЙН БООМТУУД гурав хоног амарна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ний өдүүдэд ажиллахгүй. 

Дээрх өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа юм.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:

  • Цагаан сар:   Хятад - 01-р сарын 27, 28, 29;
                                    Монгол - 02-р сарын 27, 28, 03-р сарын 01;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;
  • Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;
  • Луут завины баяр: 05 дугаар сарын 30;
  • Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03; 
  • Намрын баяр: 10 дугаар сарын 04;
  • Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр - 11 дүгээр сарын 19;
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;

 

Эх сурвалж: ГХЯ, ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР