Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Metro Metropolis Metrosexual" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

"Metro Metropolis Metrosexual" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 5-ны хооронд Гамма Галерейд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнг гэрэл зурагчин Б.Бат-Оргил гаргаж байгаа юм.

Тэрбээр 2010 оноос хойш "Cosmopolitan", National Geographic, "Mongolica", "Insider" зэрэг сэтгүүлд гэрэл зурагчинаар ажилласан туршлагатай. 

"Metro Metropolis Metrosexual" хэмээх нэртэй баримтат гэрэл зургийн төсөл дэлхийд хэдхэн байгаа Метрополис хотуудыг сурвалжилж баримтжуулж үлдээх, хойч үедээ гэрэл зургийн архив үүсгэх зорилготой ажээ.

Үзэсгэлэнгээр хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ахуйн соёл уламжлал, тэр дундаа тухайн улсын үндэстний онцлог хийгээд орчин үед хурдацтай хөгжиж буй техник технологи болон хүмүүсийн оюун санааны эрх чөлөөг харж болно.