Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56.8 хувиар буурчээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 1 сарын 20
ulaanbaatar.mn

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар буурчээ.