Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувь нь УЛААНБААТАРТ үйлдэгджээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Цагдаагийн Газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл болон нийслэлийн иргэдэд танилцууллаа.

2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 27,167 гэмт хэргийн 65.9 хувь буюу 17,771 гэмт хэрэг Улаанбаатар хотод үйлдэгджээ. Энэ нь 2015 оныхтой харьцуулбал 30 нэгжээр буюу 0.2 хувиар буурсан дүнтэй байна.

УБ хотын цагдаагийн газрын Мэдээллийн Удирдлага Зохион Байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр “2016 онд илрүүлсэн хэргийн хувьд улсын хэмжээнд 61.5 хувьтай байгаа бол нийслэлийн хэмжээнд 65.9 хувийн амжилттай ажилласан байна.

Дүүргүүдийн хэмжээнд авч үзвэл Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хэргийн илрүүлэлт 10.3 хувь хүртэл өссөн сайн дүнтэй гарч байна. Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газрын 2017 онд ажиллах зорилго зорилт бидэнд ирээд байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Цагдаагийн Газар ерөнхий газрынхаа зорилго, зорилтод тулгуурлан 2017 онд ямар үр дүн амжилттай ажиллахаа тодорхойлно” гэлээ.

Тус тайлангийн хуралд нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, цагдаагийн байгууллагууд үр дүнтэй, амжилттай сайн ажиллаж байгааг онцолж байв.

 

Хан-Уул дүүргийн 14-р хорооны оршин суугч С.Мандах “Өнөөдөр тайлангийн хуралд 14-р хорооноос ирж оролцлоо. Жил бүр тайлангаа тавьж, ард түмэндээ үйл ажиллагаагаа таниулж байгаа нь их сайн үр дүнтэй, ард түмэнтэйгээ ойртож, ажиллаж байгаагийн илрэл юм.

Ард олондоо ойртож ажилласнаар хэрэг зөрчил гарахаас сэргийлж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх нь их сайн хэрэг юм. Цагдаагийн байгууллага урьд урьдаасаа сайн ажиллаж байна. Үүнд миний хувьд сайшаалтай хандаж байна” хэмээн ярьж байв.

Хурлын фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг