Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт” үйлдвэрийн 49% -ийг ТӨРИЙН МЭДЭЛД шилжүүлж магадгүй боллоо

Б.Ану
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Удирдах Зөвлөл өнгөрсөн Мягмар гарагт хуралдсан бөгөөд энэ үеэрээ “Эрдэнэт Үйлдвэр” –ийн 49 хувийг худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар хэлэлцжээ. 

Ингэж хэлэлцэх болсон шалтгаан нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувийг худалдсан болоод бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт хувийн хэвшилд очсон 49 хувиа төр өөрийн мэдэлд шилжүүлэх нь зөв гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасантай холбоотой бололтой. 

 УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан уг асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д ойрын хугацаанд танилцуулах чиглэл өгсөн билээ.

Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд тун удахгүй УИХ-д танилцуулах гэж байгаа гэх мэдээлэл ч байна.   

Хэрэв төр ийнхүү 49 хувийг өөрийн мэдэлд авбал “Эрдэнэт Үйлдвэр” 100 хувь төрд шилжих юм. 

Ямартай ч эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөл "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49%-ийн наймааг буцаах асуудалд санал нэгдсэнийг эх сурвалж баталлаа.