Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Малчдад туслах сайн санааны аян”-ыг улс орон даяар өрнүүлж байна

www.ulaanbaatar.mn
2017 оны 1 сарын 20
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Mонгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг  улс орон даяар өрнүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэхүү аяныг дэмжин хамтран ажиллахыг уриалан 2016 оны 12-р сарын 26-ны 01/2609 албан тоот хүргүүлжээ.

Тус дүүргийн “Сүү” ХК “Малчдад туслах сайн санааны аян”-ыг дэмжин “1,000 нэмнээ”, 1,000 кг давс, 1,000 шуудай хивэг малчиддаа бэлэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “1,000 нэмнээ” хандивын аяныг дэмжин малчиддаа туслахыг аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

 

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ