Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Приусны босс” уран сайхны киноны тасалбар эрэлттэй байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 20
Сурталчилгаа

2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр “Микроны босс” уран сайхны киноны үргэлжлэл болох “Приусны босс” уран сайхны кино Улаанбаатар хотын бүх кино театруудаар зэрэг нээлээ.

Киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа “Өргөө1” болон “Тэнгис” кино театруудад болсон бөгөөд товлосон цагаас өмнө үзэгчид аль хэдийнээ кино театруудын хүлээлгийн танхимд багтахгүй болтлоо дүүрсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагаан дээр “Пириусийн босс” уран сайхны баг хамт олон мөн кино сонирхогчид хүрэлцэн ирсэн бол Реппер GEE шинэхэн уран бүтээл болох “Хурдаа нэм” дуу болон мөн өөрийн уран бүтээлүүдээс дуулж үзэгч фэнүүддээ бэлэг барьсан юм.

 

Энэхүү киног Милл кино компани, Hulegu pictures, Нүдэн фильм хамтран бүтээсэн байна. Уг киноны гол дүрд өмнөх ангийн гол дүр болох СТА Д.Баттөмөр, Т,Мөнх-эрдэнэ буюу реппер GEE, СТА С.Батзориг нар тоглосон бол шинээр СТА Ц.Цэрэнболд, залуу жүжигчин Б.Батмаа, Б.Болд нар тоглосон байна. 2013 онд нээлтээ хийсэн “Микроны босс” уран сайхны кино нь үзэгчдийн таашаалд нийцэж хоёрдугаар анги хийгдэх хүлээлт үүсгэхийн зэрэгцээ нэлээдгүй ашиг орлого олсон байна.

 

Тэгвэл “Приусны босс” уран сайхны кино нэгдүгээр ангийнхаа амжилтыг эвдэж үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээл болох болвуу гэсэн бас нэгэн хүлээлт үүсээд байгаа юм. Учир нь “Приусны босс” уран сайхны киноны тасалбар киноны нээлтийн өдөр бүх кино театруудаар зарагдаж дууссан төдийгүй “Тэнгис кино” театр нэмэлтээр танхим гаргаж хоёр танхимд зэрэг гаргасан юм.

 

Танхим үзэгчдийн инээд, баяр гуниг, догдлол алга ташилтаар дүүрэн байсан бөгөөд үзвэрийн төгсгөлд кино сонирхогчид маань “Приусны босс” уран сайхны киноноос хурд хүч, нөхөрлөлийн үнэ цэнийг маш ихээр мэдэрсэнээ илэрхийлж мөн дараагийн анги хийгдэх болов уу гэсэн хүлээлт байгаагаа хэлж байсан юм.

 

Микроны эрин үе дуусч, халтуурын хаант улс эхэллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.