Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн танхимд амиа егүүтгэхийг завджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарчээ.

Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан байна. Түүнийг хоолойгоо юугаар зүссэнийг одоогоор тогтоож чадаагүй байгаа аж. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Ц.Одхүү мэдээлэл хийлээ.


Шүүгчдэгч Ч.Бархас өмнө нь хоёр удаа шоронд ороод өршөөлөөр суллагдаж байсан. Энэ удаа хулгай, дээрмийн хэрэгт холбогдоод шүүгдэж байх явцдаа амиа хорлохыг завджээ.

Шүүх хуралд Улсын яллагч яллах дүгнэлтийг уншсны дараа шүүгдэгчийн мэдүүлэг өгөх хэсэг эхлэхэд тэрбээр босож зогсоод "Би амьдармааргүй байна. Диваажинд очиж ээжтэйгээ уулзана" гэж хэлээд хоолойгоо зүсжээ. Тэр даруй түргэн тусламж дуудснаар түүний хүзүүнд зургаан оёдол тавьсан байна. 

Урьдчилсан байдлаар түүнийг хумсаараа хүзүүгээ зүссэн гэж үзэж байгаа аж. Учир нь шүүх хуралдааны танхимд болон тэр хавьд зэвсэг, мэсийн чанартай зүйл байгаагүй юм байна.

Харин эмч хумсаараа өөрийн хоолойг зүсэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. 

Тухайн үед дэг сахиулах цагдаа шүүх хурлын танхимд байсан боловч шүүгдэгч босож зогсон мэдүүлгээ өгч эхлэхдээ хоолойгоо зүссэн учир өмнө нь таслан зогсоож амжаагүй аж.