Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербергийн хуудсанд бичигдсэн сөрөг комментийг 12 хүнтэй баг устгаж байдаг

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Марк Зукерберг Кенид аялж байгаа нь

Хэдийгээр тэрбум гаруй хэрэглэгчтэй сошиал сүлжээг удирддаг, ажил ихтэй компанийн гүйцэтгэх захирал гэхэд Марк Зукербергийн хувийн Фэйсбүүк хуудас нь тун идэвхтэй ажилладаг.

Тэр бүр заримдаа аль нэг коммент бичсэн хүнд хариултыг нь өгсөн харагддаг билээ. Харин саяхан Блүүмберг суваг Зукерберг хэрхэн хувийн хуудсаа хөтөлдөгийг нь сурвалжилж ил болгожээ.

Үнэхээр тэрбумтан залуу орой болгон Фэйсбүүкээ шинэчилж суудаггүй юм байна. Доод тал нь 12 хүнтэй баг Зукербергийн хуудаснаас сөрөг, доромжилсон утгатай комментуудыг устгах ажил байнга хийдэг бол өөр нэг баг түүний яриа, пост зэргийг бэлтгэн оруулж байдаг аж. Мөн Зукербергийн гэрэл зургийг үргэлж буулгаж байх үүрэгтэй хувийн гэрэл зурагчдыг Фэйсбүүк компани ажиллуулдаг байна. Тэдний нэг нь Washington Post сонинд Сирийн дүрвэгсдийн гэрэл зургийн мэдээллийг бэлтгэдэг байсан Чарльз Омманей болохыг Блүүмберг олж мэдээлжээ.

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчийн хувийн хуудас төгс харагддагийн учир энэ гэнэ.

2017 оныг АНУ-ын бүх муж улсуудтай биечлэн танилцахад зориулна гэсэн зорилттой байгаа Зукерберг одоогоор Техас мужид аялж яваа гэсэн мэдээлэл байна.

 

Эх сурвалж: The Verge