Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад паспортыг ШИНЭЧЛЭХ хэлэлцээрийг Унгарын компанитай хийж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Оюуны өмч, улсын бүртгэлийн өрөнхий газрын дарга Р.Содхүү, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг болон албаны бусад төлөөлөл Бүгд Найрамдах Унгар Улсын "Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани"-ийн төлөөлөгчидтэй Монгол Улсын үндэсний энгийн цахим гадаад паспорт нийлүүлэх "Хамтын ажиллагааны гэрээ", "Худалдан авах гэрээ"-нд тусгах өөрчлөлтүүдийг хэлэлцэх хэлэлцээрийг өнөөдөр Төрийн ордонд хийж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ингэснээр Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой аж.


Унгарын "Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани" нь 1925 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний европийн технологи болон туршлагыг үргэлж сайжруулж ирсэн байна. 

Тус компани нь чиптэй болон чипгүй паспорт, хил нэвтрэх бичиг баримт, аяллын бичиг баримт, Европын холбооны зөвшөөрөлтэй оршин суух хүмүүнлэгийн зөвшөөрлийн бичиг, орогнол хүссэн иргэнд оршин суух зөвшөөрөл, оршин суух картууд, дүрвэгсэд, цагаач болон хамгаалалтад байгаа иргэдэд зориулсан аяллын бичиг баримт зэрэг нууцлал бүхий нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Үйл ажиллагааны менөжментийн систем нь чанарын /ISO 9001/ хүрээлэн буй орчны хамгаалалтын /ISO 14001/, мэдээллийн аюулгүй байдлын /ISO27001/ зэрэг холбогдох стандартын дагуу явагддаг. Мөн Аюулгүй хэвлэлийн Аюулгүй байдлын өндөр менежментийн системийи гэрчилгээ болох "СWA14641:2009" гэрчилгээг авсан байна.