Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Солонгос хулгайчид тэрбумаар үнэлэгдэх хохирол учруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгө чинээтэй айлуудаас удаа дарай хулгай хийсэн Монгол, Солонгос хоёр иргэнийг ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна. 

Монгол Улсын харьяат Х, БНСУ-ын иргэн Пак нар урьдчилан төлөвлөж ХУД-т амьдардаг 5-6 айлаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын 8-ныг хүртлэх хугацаанд их хэмжээний үнэт эдлэл, эд зүйл, хөөрөг хулгайлжээ

Хохирогчдын дунд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын олны танил эрхмүүд байгаа аж. Л.Чинбатынхаас хулгайлсан эд зүйлийн хохирол нэг тэрбум орчим төгрөгт хүрч байгаа гэх мэдээлэл ч байна.   

Мөн Х, Пак нарыг баривчилж шалгах явцад Монголын тэргүүн баячуудын жагсаалт гэсэн нэр бүхий дэвтэр олдсон байна. Уг дэвтэрт нэлээд олон хүний нэрийг жагсааж, хэрхэн яаж хулгайлахаа төлөвлөсөн байжээ. 

Тэдний хулгайлсан эд зүйлийг олж, тогтоох ажиллагаа одоо явагдаж байгаа. Шалгалтын явцад хулгайлсан эд зүйл, бурхдаа каргогоор БНСУ-руу явуулсан нь тогтоогдсон байна. Харин дараагийн каргог явуулах гэж байхад нь цагдаа нар олж илрүүлсэн аж. БНСУ-руу илгээсэн каргонд хэр хэмжээний эд зүйл явуулсан нь одоогоор тодорхойгүй байна. 

Сэжигтэн Х нь БНСУ-д 7-8 жил хууль бусаар ажиллаж, амьдарч байхдаа Пак гэгчтэй танилцжээ. Ингээд Х-г эх орондоо ирснийх дараа араас нь ирж, хамтарч хулгай хийхээр төлөвлөж эхэлсэн байна.