Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын II эмнэлэг “Өнөр бүл" төвийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, "Өнөр бүл" хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдэд зориулан нийгмийн олон талт үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэхтэй холбоотой талуудын хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилгоор уг гэрээг байгуулж, Улсын 2-р төв эмнэлгийн ерөнхий эрхлэгч Г.Баясгалан, "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар гарын үсэг зурсан юм.

Гэрээний хүрээнд,

  1. УХТЭ “Өнөр бүл" хүүхдийн төвийн хүүхдүүдэд эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлнэ.
  2. Талууд ажилтан, албан хаагчдыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллана.
  3. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж тодорхой үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

Хамтын ажиллагааны гэрээг дөрвөн жилийн хугацаатай байгуулсан бөгөөд жил бүр хийх ажлын төлөвлөгөөгөө шинэчилж байх аж.