Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хот орчмоор -31...-39 градус хүйтэн хоножээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт цасны зузаан гурав хүртлэх см-ээр нэмэгдэж, -44 градус хүрч хүйтэрсэн талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт буюу нэгдүгээр сарын 17-нд Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас оров. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг суманд 3.0 мм, Дунд- Ус суманд 2.0 мм цас орсон байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай,Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасан бүрхүүлийн зузаан нэг хүртлэх см-ээр нэмэгджээ.

Шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -37...-44 градус хүйтэн хонов. Үүнээс хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ -44 градус, Улаанбаатар хот орчмоор -31...-39 градус хүйтэн хоносон байна. 

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байх бөгөөд 19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна.

Нэгдүгээр сарын 20-ноос 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.