Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын “алтан бороо” гэгдэх дүрс бичлэг олдоогүй байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө Британий тагнуулын ажилтны алдсан гэх нууц материалыг BuzzFeed сайт болон CNN сувгууд олон нийтэд тараасан юм.

Уг материалд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай холбоотой мэдээлэл байсан бөгөөд түүнийг Оросын тусгай албадын гарт орсон нэгэн болохыг илчилсэн байжээ.

Тухайлбал тэнд Трампыг хэдэн жилийн өмнө Москвад ажлаар зорчихдоо биеэ үнэлэгчидтэй садар цэнгүүн зохион байгуулсан тухай мэдээлсэн байв. Ингэхдээ Трампыг Москвагийн Ritz Carlton зочид буудлын ерөнхийлөгчдөд зориулсан өрөөнд биеэ үнэлэгчдийг цуглуулан “алтан бороо” гэх цэнгүүн зохион байгуулсан гэжээ. “Алтан бороо” (golden shower) гэдэг нь бэлгийн гаж сонирхолтнуудын харилцан бие бие дээрээ шээж таашаал авдаг үзэгдэл гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг байна.

Улмаар энэхүү өрөө нь Оросын тусгай албадын тагнах, чагнах хэрэгслээр тоноглогдсон байдаг тул Трампыг Кремлийн атганд орсон хүн гэж мэдээлэлд дурджээ. Мөн энэ өрөөнд одоогийн ерөнхийлөгч Барак Обама, эхнэрийн хамт ОХУ-д айлчлахдаа буудаллаж байсан тухай өгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Трампын цэнгэж байсан орон дээр түүний дургүй Обама хоноглож байсан мэтээр тагнуулын тэмдэглэлд бичсэн байв.

Гэвч энэ материалд өгүүлсэн видео бичлэг олдоогүй байгаа юм.

Мэдээлэл гарсны дараа эрчүүдэд зориулсан Penthouse сэтгүүлийн газар “алтан борооны” бичлэгийг олж өгвөл $1 саяар худалдаж авна хэмээн зарлажээ.

Гэсэн ч одоо болтол уг дүрс бичлэгийн сураг гарахгүй байна. Мөн интернэтийн хайлтад хамгийн их эрэлттэй сэдэв болж байв.

Дональд Трампыг сүүлийн үед байнга дуурайн элэглэж байгаа NBC сувгийн SNL (Saturday Night Live) шоуны ээлжит дугаарт Дональд Трампын (жүжигчин Алек Болдуин) хэвлэлийн бага хурлын үеэр цээж нүцгэн Владимир Путин “алтан борооны” бичлэгтэй хуурцгаар Трампыг сүрдүүлэн асуулт асууж байгаагаар жүжиглэжээ.

Дональд Трамп дээрх тагнуулын хавтаст хэрэг гэх мэдээллийг “хуурамч, худлаа мэдээлэл, улс төрийн явууллага” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “гоо бүсгүй шалгаруулах тэмцээн олон жил зохион байгуулсан, үргэлж сайхан хүүхнүүдээр хүрээлүүлж байдаг хүн ийм зүйл хийсэн гэдэгт эргэлзэж байгаа”-гаа хэлээд ийм мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг өөрсдөө “биеэ үнэлэгчээс долоон дор этгээдүүд” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.