Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн долоон хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/13 тоот тушаалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 6, 14, 15, 18, 21, 27 дугаар хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган 2017 оны 01 сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Мөн ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч дөрөв, гэрээт сувилагч  зургаа, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас есөн сувилагч нэмэлтээр ажиллаж байна. 

 

 

Эх сурвалж: НЭМГ, УХТЭ