Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн олон орны кинонуудыг Asianbox сувгаар үзэх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны кино сувгаас салбарлан төрөлжсөн кино суваг болж үүссэн Asianbox суваг үзэгчдэд хүрээд жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон ч үзэгчдийн орой үдшийн амралтаараа тогтмол үздэг сувгуудын нэг болоод байна. 

Asianbox суваг гэр бүлийн цуврал цагаараа Азийн олон орны соёлыг таниулах зорилготойгоор баруун азийн орнуудаас цуврал кино урлаг нь илүүтэй хөгжсөн Турк улсын кинонуудыг хүргэж эхэллээ. Endemol Shine Turkey компанийн албан ёсны эрхтэйгээр гаргаж буй “Аз жаргалын хэлтэрхий” кино нь хамгийн олон оронд худалдаалагдсан Турк цувралаар нэрлэгдээд байгаа юм.

 

Мөн Asianbox суваг энэ ондоо багтаад Оттаманы эзэнт гүрний хүчирхэг үеийн түүхийг харуулсан “Косым” киног хүргэх болно.

 

Мини цувралын цагаараа үзэгчдэд гэгээлэг мэдрэмжийг төрүүлэх инээдмийн олон ангит кинонуудыг хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс энэ 7 хоногоос эхлэн Солонгосын MBC телевизийн 2016 оны олон ангит киноны наадамд мини цуврал төрөлдөө олон шагналын эзэн болсон “Дэлгүүр хэсэх донтон” инээдмийн адал явдалт киног хүргэж эхлээд байна.

 

Мөн цаашид MBC телевизийн олон ангит кино наадмаас “шилдэг кино” шагналыг хүртэж, гол дүрийн жүжигчин нь гранпри шагналын эзэн болсон “W” киног хүргэхээр төлөвлөөд байна.

 

Asianbox суваг Азийн телевизүүд, кино бүтээгчидтэй харилцах харилцаагаа улам тэлж, Хятадын төрийн мэдлийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ болох CCTV-тэй хамтран ажиллаж эхэллээ. CCTV-гийн албан ёсны эрхтэйгээр 2015 оны шилдэг цувралуудын нэг “Галт нирваан” киног үдшийн цуврал цагаараа хүргэхээр боллоо.

Олон нийтийн дунд Хятадын “Game Of Thrones” гэж нэрлэгдээд байгаа энэ кино нь улсынхаа телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам болох Flying Apsaras Awards-аас “шилдэг кино”, “шилдэг найруулагч” шагналыг хүртсэн байна. Энэхүү наадмыг 2 жилд нэг удаа төрөөс зохион байгуулдаг юм.  “Галт нирваан” кино 1-р сарын 20-ны Баасан гарагаас өдөр бүр 22:00 цагаас гарах нь ээ.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.