Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN

Засгийн газрын XI байранд

09:00 цагт "АНУ-ын зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" эрдэм шинжилгээний хурал болно.

Пума империал зочид буудлын хурлын танхимд

11:00 цагт Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах талаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

Улаанбаатар Хотын Цагдаагийн Газарт

11:00 цагт Цагдаагийн Ерөнхий Газраас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж "болзошгүй" гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар зочид буудалд

11:00 цагт Монгол, Солонгосын үсчин, гоо сайханчид туршлага солилцож, ур чадварын үзүүлбэр үзүүлнэ.

Монгол Ньюс Мэдээллийн Төвд

11:00 цагт Хаппи Веритас оношилгооны төвөөс мэдээлэл хийнэ.

"Өнөр бүл" хүүхдийн төвийн байранд

13:00 цагт Улсын II Эмнэлэг, Өнөр бүл" хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.