Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльд iPhone гар утас $100,000-ын үнэ хүрч байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Газрын тосны үнийн уналт болон эрх баригчдын буруу бодлогын улмаас Өмнөд Америкийн Венесуэль улс хэт инфляцид баригдаад байгаа. Энэ оронд болж байгаа үзэгдлийг 1920-оод оны Германд тохиолдсон гиперинфляцтай адилтгаж байгаа юм.

Венесуэльд өнөөдөр хүмүүс наймаа хийхдээ мөнгөн дэвсгэртийг тоолдоггүй, жинлэж солилцдог болсон нь үүнийг харуулж байна.

Тэгвэл инфляцийн үр дүнд Венесуэльд iPhone гар утас дэлхийд байхгүй өндөр үнэтэй бараа болоод байгааг графикаар харуулжээ.

Тэнд iPhone гар утас бараг $100,000-ын үнэ хүрч байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.