Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

$8,000-аар хүний цусыг залуужуулдаг стартап компани байгуулагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Калифорний Монтерейд орших Амбросиа (Ambrosia) нэртэй стартап компани АНУ-д анх удаагаа насанд хүрсэн хүний судсыг залуу хүний цусаар дүүргэх туршилт хийж байна.

Өвчтэй хүнд цус сэлбэх нь ямар үр дүнтэйг бид мэднэ. АНУ-д жил бүр 14.6 сая цус сэлбэх ажиллагаа хийгддэг нь жилийн өдөр бүр 40,000 тохиолдол ноогддог гэсэн үг.

Гэвч Жэсси Кармазиний байгуулсан компанийн цус сэлбэлт нь үүнээс өөр. Тэдний зорилго нь хүнийг цусаар нь дамжиж залуужуулах.

Яг одоогоор тэд сайн дураараа туршилтад орох хүсэлтэй хүмүүсийн судсанд 16-25 насны донороос авсан 1.5 литр цусны бөөмийг хоёр хоногийн турш шахдаг.

Гэхдээ энэ нь $8,000-ын үнэтэй.

Кармазиний баг 600 хүнд уг туршилтаа хийж үр дүнг харах зорилготой ба одоогоор 30 хүнд хийгээд байгаа гэнэ. Туршилтад орсон хүмүүс анхаарал төвлөрөл нь нэмэгдсэн, гадаад төрх байдал нь залуужсан, булчингийн чадал нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүдийг мэдэрч байгаагаа ярьжээ. Гэвч олон хүн дээр туршсаны дараа статистик үзүүлэлтийг гаргах нь зөв гэж үзэж байгаа гэнэ.

Өмнө нь хулгана дээр туршиж байсан Кармазин үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа ярьсан байна.

Кармазин нь Стэнфордын Их сургуулийн анагаах ухаан судлалын оюутан бөгөөд Насжилт судлалын Үндэсний Хүрээлэнд судлаачаар ажилладаг юм.

 

Эх сурвалж: Business Insider