Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг ТҮР ХОРИГЛОЛОО

ikon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр иргэд архинд хордож нас барсан. Ийм нөхцөл байдал үүссэний улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулсан байна. 

Ажлын хэсгийнхэн мэдээлэл хийснийг iKon.mn мэдээллийг ШУУД дамжуулан хүргэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/611699895682249/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсооно

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Нийт иргэдэдээ хандаж уриалахад нэгдүгээр сарын 17-ны 18:00 цагаас 20-ныг дуусталх хугацаанд та бүхэн өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад төртэйгөө хамтран ажиллахыг уриалж байна" гэв.

Хохирогч нарын дөрөв нь шингэн зүйлээс хордсон гэсэн дүгнэлт гарсан

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Мэргэжлийн байгууллагын үүднээс хэлэхэд хохирогч нарт шүүхийн шинжилгээ хийсэн байгаа. Тэдний дөрөв нь шингэн зүйлээс хордсон гэсэн дүгнэлт гарсан байгаа. Яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Үүнд хугацаа шаардлагатай. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор хэргийн газраас шингэн зүйлийг олж илрүүлэх, хураах арга хэмжээг авсан байгаа. Архи, согтууруулах ундааг худалдаалахыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс хамгаалах үүднээс хийж байгаа ажил гэдгийг хэлэх байна” гэлээ.

500 гаруй байцаагч 16:00 цагаас эхлэн ажиллана

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: 2,959 архи, согтууруулах ундаа борлуулах дэлгүүр бий. Мөн баар, ресторануудад хяналт, шалгалт хийж байна. Нийтдээ 7,000 гаруй архийг битүүмжилсэн. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй байна. 

500 гаруй байцаагч 16:00 цагаас эхлэн ажиллана. Техникийн болон хүнсний спиртийн хяналтыг дэлгүүрүүдэд хийнэ.

Мөн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг шалгана.

 Үйлдвэрлэгч нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: 2017 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн харьяа 36 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эмчлүүлсэн гэсэн мэдээ байна.

Гэхдээ манай иргэд анхааралтай хандаж, ялангуяа ойр орчимд нь архи согтууруулах ундаа уусан, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд хордлогын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай  103 дугаарт хандах хэрэгтэй.

Цаашид аливаа баталгаагүй архи согтууруулах ундааг гар дээрээс болон үйлдвэрлэгч нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүж байна.

НИТХ-ЫН ТОГТООЛ: