Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн цолыг ажлын үр дүн, ажилласан жилийг харгалзан олгохоор тусгасан гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд С.Бямбацогт “2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрхзүйн баталгаа, нийгмийн асуудлыг шийдэх асуудал орхигдсон байсан.

Өөрөөр хэлбэл дээрх асуудлуудыг зохицуулах хуулиудаа баталж өгөөгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн албаны тухай хууль нь зөвхөн байгууллагын хууль болчихоод байсан гэхэд хилсдэхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад алба хаагчийн иргэдтэй харьцах өдөр тутмын харилцааг нарийвчлан зохицуулж байна.

Мөн алба хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхдээ ямар эрхзүйн баталгаагаар хангагдах вэ, албан тушаалдаа тогтвор суурьшилтай ажиллахад болон ирээдүйдээ санаа зовохгүйгээр ажил албаа хашихад хэрхэн баталгаа гаргах вэ гэдгийг тодорхой зохицуулсан. Цагдаагийн алба хаагчийн цол албан тушаалын байсныг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, ажилласан жилийг харгалзан олгохоор тусгалаа.

Галт зэвсэг хэрэглэх хүний биед нэгжлэг хийх саатуулах ажлыг журмаар зохицуулдаг байсныг хуулиар зохицуулж өгсөн. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар төсөлд тусгасан нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх болон удирдах албан тушаалтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэж онцолсон юм.