Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс нүүрсээр ажиллах 85 цахилгаан станцын төслийг зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөөндөө нийцүүлэхийн тулд Хятад улс төлөвлөж байсан 85 цахилгаан станцын төслөө зогсоожээ.

Эдгээр нь нүүрсээр ажилладаг станцууд юм.

Заримынх нь угсралт эхэлсэн байсан эдгээр станцуудын ажлыг бүр мөсөн зогсоохоор болсноо Үндэсний Эрчим Хүчний Захиргаа мэдээлжээ.

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд Бээжин нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийн багтаамжийг 1,100ГВ байхаар төлөвлөсөн бол дээрх шинэ станцуудыг нэмбэл 1,250ГВ болохоор байсан гэнэ.

Үүнээс өмнө Эрчим Хүчний Захиргаа 2020 он хүртэл 2.5 их наяд юаний ($361 тэрбум) хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгуулахад зарцуулахаа мэдээлж байсан юм.

Ингэснээр 13 сая ажлын байр шинээр бий болж, салхи, ус, нарны эрчим хүч нийлээд 2020 онд үйлдвэрлэх бүх эрчим хүчний тал хувийг хангахаар болжээ.

Хятад, АНУ хоёр нь нийлээд манай дэлхийн хүлэмжийн хийн 38 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 2016 онд Парисын Цаг уурын Гэрээнд нэгдсэнээр үүнийгээ бууруулах амлалт авсан юм.

 

Эх сурвалж: Independent